Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын эхний өдөр 98.5 хувийн ирцтэй байжээ

Өчигдөр орон даяар ЭЕШ эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа юм байна.

ЭЕШ-ын шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон метал илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ. Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ “Нийт шалгуулагчдын 98.5 хувь нь шалгалтандаа ямар нэг асуудалгүйгээр хамрагдсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Улсын хэмжээнд 24 хүүхэд хоцорсон буюу сэдэв материал тараагдаж, хянагч багш цаг харснаас хойш 10-аас дээш минутаар хоцорсон шалтгаанаар Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй байна. Мөн бичиг баримтын зөрчлөөс болж, 19 хүүхэд шалгалтанд орж чадаагүй, 500 орчим хүүхэд бүртгүүлсэн хэр нь огт ирээгүй гэсэн бүртгэл, тооцоо гарсан. Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй шалгуулагчид цаашид их, дээд сургуульд элсэх боломжгүй” гэж мэдээллээ. Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүн оноог 2017 оны долоодугаар сарын 1-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn цахим хуудсаар үзэх боломжтой юм. 2017 оны долоодугаар сарын 3-наас эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *