Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганыг цуцалж магадгүй

-ЗАСГИЙН ГАЗРААС ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ТАТАХААР ШИЙДСЭН БОЛОЛТОЙ-

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм. Гэвч, үүнийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцээд буй. Харин сая Засгийн газар ээлжит бусаар хуралдаан дээрх дурдсан төслүүдийг татан авах болсноо УИХ-д мэдэгдсэн гэх мэдээлэл байна. Засгийн газрын зүгээс “Эхлээд ард иргэдэд зөвөөр ойлгуулъя. Дараа нь УИХ-д өргөн мэдүүлье” гэх байр суурь илэрхийлсэн бололтой.

Ингэснээр УИХ-ын ээлжит бус чуулганыг цуцалж ч мадагүй нөхцөл байдал үүссэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *