Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг батлав

чуулган зурган илэрцүүдУИХ-ын өнөөдрийн чуулганаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас гарсан санал тус бүрээр санал хурааж, Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарласан.

Харин үдээш хойших хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийг дэгийн дагуу Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт, санал илэрхийлээгүй учраас уг төслийг нийт гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.

Үүний дараа чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсэг, байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Сарангэрэл чуулган зурган илэрцүүдТухайлбал, УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл: Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөртэй уялдах ёстой гэж үзэж байна. Оны эцэс болох гээд орлого нэмэгдүүлэх шаардлага гарсан байх л даа. Нийгмийн даатгал, Мэргэжлийн хяналт, Татварын байгууллагууд жигжиг, дунд аж, ахуйн нэгжүүдийг эрчимтэй шалгаж байна. Аж, ахуйн нэгжүүдүүд орлого орохгүй үүд, хаалгаа барьчихсан. Аж, ахуйн нэгжүүдийн дансыг нь нээж өгч байж эдийн засаг чинь сэргэнэ шүү дээ. Яг амьдрал дээр ямар байгаа талаар Засгийн газар анхааралдаа авч ажиллахыг хүсэж байна байна.

Холбоотой ЗурагХууль зүй, дотоод хэргийн сайд C.Бямбацогт: Энэ чиглэлээр Засгийн газраас тодорхой ажлуудыг хийж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барих болно. Сая таны ярьсан Төрийн бодлогын алдаанаас болж, аж ахуйн нэгж байгууллагууд үүд хаалгаа хаасан гэдэг үнэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 100 мянга гаруй ААН байсан боловч өнөөдөр 60 мянга гаруй нь хаалгаа барилаа. Ядуурал ихссэн. Энэхүү асуудал дээр тодорхой ажлууд төлөвлөгдөж байгаа. Эдийн засаг хүнд байгааг бид өнөөдөр ойлгож байна. Засгийн газраас 4000 ААН-үүдийн дансыг нээсэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт: зурган илэрцүүдУИХ-ын гишүүн М.Билэгт: Далай ламын айлчлалаас болж гадаадын зээл тусламж гацсан гэсэн яриа гарч байна. Энэ нь эдийн засагт нөлөөлөх вий гэж болгоомжилж байна. Мөн томоохон айлчлал, уулзалтуудыг цуцалсан гэсэн яриа олон нийтийн дунд гараад байна. Энэ айлчлалыг Засгийн газар зохион байгуулсан уу, энэ асуудал дээр Засгийн газраас тайлбар өгнө үү.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:Далай ламын айлчлалыг Засгийн газар урьсан зүйл байхгүй. Манай Бурхан шашны төвийн урилгаар ирсэн гэж би хэвлэлээр сонссон. Монгол төр, шашин тусдаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага.

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг нийт гишүүдийн 82 хувийн саналаар батлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *