Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Баруун Африкийн орнуудаар тархаж буй эбола чичрэг вирусын тархалт маш хурдацтай явагдаж буйг анхааруулжээ.
Канад болон АНУ-ын эрдэмтэд тус вирусын эсрэг эм бүтээхээр ажиллаж байгаа боловч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа юм.
Мөн одоогоор Эбола өвчний улмаас нас барагсдын тоо 1229-т хүрээд байна. Харин нийт халдвар авсан иргэдийн тоо 2240-д хүрчээ. Үүнээс гадна тус өвчин авсан боловч түүнийгээ нууж байгаа хүмүүс олон гэж мэдээлсэн юм.
Өчигдөр ДЭМБ-аас халдвар авсан улс орнуудын хил болон нисэх онгоцны буудлуудын шалган нэвтрүүлэх хэсэгт хяналтыг сайжруулах хэрэгтэйг сануулсан юм. Одоогоор Баруун Африкийн Гвиней, Либери, Нигери болон Сьерра Лион зэрэг улсуудад эбола вирус хурдацтай тархаж байгаа юм.