БНСУ-ын нэгдсэн төв эмнэлгийн 4 сувилагч ажлаасаа халагдах өргөдлөө нэгэн зэрэг өгчээ. Ажлаасаа халагдах шалтгаан нь ердөө л Эбола өвчний вирус халдварлан авахаас сэрэмжилж байгаа явдал бөгөөд тэдний ажиллаж байсан эмнэлэг нь тус улс дах Эбола өвчний вирусаар халдварлагсдыг эмчлэх цорын ганц эмнэлэг аж. Өмнө нь тус эмнэлэгт Гвиней улсын иргэн, 17 сартай нэгэн бяцхан хүү Эбола өвчний вирусаар халдварласан байж болзошгүй хэмээн ирж хэвтэн эмчлүүлж, шинжилгээ өгсөн ч эрүүл гарсан ажээ. Гэвч тус тасагт ажилладаг 4 сувилагч ажлын ачаалал, халдвар авах магадлал гээд олон зүйлийг тооцон үзэж , улсынхаа төв эмнэлэгт цаашдаа ажиллаж чадахгүй гэж мэдэгджээ. Азийн өндөр хөгжилтэй орнууд болох Япон, Хонг Конг, Солонгос, Хятад зэрэг орнуудад Эбола өвчний вирусаар халдварласан иргэдийг эмчлэх ямар нэгэн туршлага огт байхгүй бөгөө Солонгос улсын хувьд, өөрийн орондоо дээрх өвчин тархсан орнуудын иргэдийг нэвтрүүлэхгүй байх, хэрвээ гадаадад явж байгаад халдвар авсан байж болзшгүй бол АНУ-д эмчлүүлэх арга хэмжээг аваад байгаа юм байна.