Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа сэргээш хэрэглэсэн шалтгаанаар “Рио 2016”-д оролцох эрхээ хураалгаад байв. Гэвч Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ түүний олимпийн эрхийг сэргээхээр болсон.
Тэгвэл Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос Э.Сумъяагийн эрхийг сэргээсэн мэдэгдэл бүхий албан бичгийг өчигдөр Монголын үндэсний олимпийн хороонд ирүүлжээ. Ингээд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн 10 тамирчин Риогийн олимпийн наадамд зодоглохоор болж байгаа юм.