Categories
мэдээ соёл-урлаг

Э.Оюуны нэрэмжит “Шилдэг бүтээл-2018” зүүн бүсийн шалгаруулалт болж байна

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг театрын урлагийн шилдгийг тодруулах ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч, найруулагч Э.Оюуны нэрэмжит “Шилдэг бүтээл-2018” Улсын VIII үзлэгт уралдааны Зүүн бүсийн шалгаруулалт энэ сарын 5-8-ны хооронд Дорноговь аймгийн Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрт болж байна. Тус уралдаанд Саранхөхөө театрын уран бүтээлчид У.Шекспирийн “Лир ван”, Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театр Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театр Э.Оюуны “Ууган хүү”, Дорнод аймгийн Алтангадас одонт хөгжимт драмын театр Э.Оюуны “Хайр”, Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр Софоклын “Эдип хаан” сонгодог драмын жүжгээр өрсөлдөж байна. “Шилдэг бүтээл-2018 уралдааны Зүүн бүсийн шалгаруулалт энэ сарын 8-нд дүнгээ гаргаж, шагнал гардуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *