Чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж байна.
Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд өрсөлдөж буй Э.Ням-Очир эхний тойрогт БНСУ-ын бөхийг 3:2 харьцаагаар яллаа. Манай бөх дараагийн тойрогт Ираны Саид Мохаммадитай барилдана. Энэ жинд 26 бөх барилдаж байна.
Түүнчлэн тэмцээний 97 кг-ын жинд өрсөлдөж буй Оюутны “Универ¬сиад” наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, ОУХМ, Д.Хүдэрбулга эхний барилдаанд Узбекийн бөх Омаров Омарыг 5:0 харьцаагаар ялаад байна. Д.Хүдэрбулга дараагийн барилдаанд Казахстаны бөхтэй хүч үзнэ. Энэ жинд 31 бөх хүч үзэж байна.