Categories
мэдээ нийгэм

Э.Нандинчимэг: З.Одгэрэл гэх эмэгтэйг бид танихгүй

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.

Уг хэрэгтэй холбогдуулан талийгаачийн ар гэрээс хэвлэлийн хурал хийлээ. Талийгаачийн дүү Э.Нандинчимэг:

“Талийгаачийн эхнэр гэж өөрийгөө танилцуулсан З.Одгэрэл гэх эмэгтэйг бид ахыг амиа алдсаны дараа л мэдсэн. Тухайн эмэгтэй гэрт ирж, ээж аав руу минь дайрч, зулын өмнө байсан ахын минь зургийг одон медальтай нь авч зугатсан. Дараа нь ахын минь эхнэр мэтээр жүжиглэж, хэвлэлд худал зүйл яриад яваад байгааг нь ойлгохгүй байна. Тухайн эмэгтэйг бид анх арванхоёрдугаар сарын 3-нд л мэдсэн. Өмнөх түүхийг нь сонсоход маш асуудалтай эмэгтэй байсан. Тухайн эмэгтэйтэй холбоотой асуудлыг бид цагдаагийн байгууллагад өгч шалгуулна. Бид аргагүйн эрхэнд л гарч ирлээ. Талийгаачийн буянд гэж 900,000 төгрөг өгснөө буцаагаад авчихсан” гэв.

Тухайн алба хаагчийн эхнэр хэмээн өөрийгөө танилцуулсан З.Одгэрэл нөхрийнх нь үхлийг нуун дарагдуулж буй алба хаагчдыг шалгуулах, нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна өлсгөлөн зарлаж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *