Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн дуучдын мэргэжлийн онцлогийг сурталчилж, сонгодог урлагийг сонирхогч залуустай уулзаж ярилцлаа

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийн ойгоо тохиолдуулан сар бүр сонгодог урлагийн аль нэг мэргэжлийг сурталчлах олон талт ажлуудыг зохион байгуулахаар зорьж байгаа билээ. Улмаар 11-дүгээр сарыг гоцлол дуучдын сар болгон зарласан байна. Тухайн сардаа зориулж УДБЭТ- ын үе үеийн гоцлол дуучдын зургаар үзэсгэлэн гаргаж, нэг гоцлол дуучин болон концертмейстер багшийг онцлон уран бүтээлийн тоглолтуудыг нь зохион байгуулжээ.

УДБЭТ нь гоцлол дуучдын мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах зорилгоор Дэлхийн сонгодог төдийгүй Монголын шилдэг бүтээлүүдийг сайхан дүр төрх, уран сайхан хоолойгоороо чимж байдаг үе үеийн дуурийн дуучдын сор болсон ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өнөөдөр сонгодог урлагийн үзэгчид уулзан, ярилцах нээлттэй өдрийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгөөр сонгодог урлагийн үзэгчид уулзахыг хүссэн дуучинтайгаа уулзаж, өөрийн сонирхсон асуултаа асууж, хамт зургаа авхуулах боломжийг олгосон юм. Энэхүү өдөрлөгт ахмад уран бүтээлчид болох Ардын жүжигчин Н.Уртнасан, А. Дашпэлжээ, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ерөө, Б.Цэцгээ, МУГЖ Д.Долгормаа, МУГЖ А. Бүтэд, МУГЖ Ганхуяг нар оролцлоо.

Харин одоо ажиллаж байгаа гоцлол дуучдаас МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Ө.Уянга, Меццо-сопрано-СТА Р.Доржхорол, Тенор-СТА Ч.Түмэндэмбэрэл, Басс О.Хүрэлбаатар, концертмейстер багш МУГЖ Б.Солонго, сопрано- МУГЖ Б.Эрдэнэтуяа, СТА Ш.Наранчимэг, Меццо-сопрано- М.Дариймаа, Тенор-СТА Гомбо-очир, гоцлол дуучин Б.Батжаргал, концертмейстер багш Э. Намуун нар оролцож дуурийн урлаг сонирхогч залуустай илэн далангүй ярилцсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *