Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Тэрээр “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженер хангамжийн болон холбогдох бусад байгууллагуудад 16 чиглэлээр үүрэг даалгавар өгөхөд нийт 1311 арга хэмжээг авч ажилласан байна.

Инженер хангамжийн байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын 84 хувь гүйцэтгэлтэй байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна. Автозамын борооны ус ихээр тогтдог зургаан байршлын ус зайлуулах шугамын засвар шинэчлэлтийн ажил 71 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна” гэлээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” онөаатүг-т шилжиж ирсэн 18 сургууль, цэцэрлэгүүдийн халаалтын зуухнаас өндөр эрсдэлтэй 8 сургууль цэцэрлэг нь 2019-2020 оны өвлийн их ачааллыг давахад хүндрэлтэй байгаа тул шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй байгааг дуулгасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *