Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн үйл ажиллагаатай танилцав

Нийслэлийн цагдаагийн газрын дарга удирдлагууд дүүрэг дэх цагдаагийн зарим хэлтсийн дарга, захиргааны удирдлагын газрын дарга нар жижүүрийн ахлах офицеруудын хамт Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэг, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн үйл ажиллагаа, байрны тохижилт зэрэгтэй танилцлаа.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж дээрх бүрэлдэхүүнд цаашид хэрхэн ажиллах, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллах, сахилга хариуцлагын талаар үүрэг, ажлын чиглэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *