Гавьяат жүжигчин Т.Ариунаа тайзнаа дуулж эхэлснийхээ 30 жилийнхээ ойд зориулсан тоглолтоо хийхээр бэлтгэж байжээ. Бэлтгэлийн үеэр тэр хөлөө гэмтээсэн байна. Уг нь пүүзтэй байсан ч хальтираад уначихсан гэнэ. Лхагва гаригт олны хайртай дуучин хагалгаанд орох болсон аж. “Ерөнхийдөө гайгүй ээ. Тоглолт маань л жаахан хойшилж магадгүй нь бололтой” хэмээн дуучин бүсгүй ярьжээ.