Categories
мэдээ улс-төр

Дөрвөн сайдын нэр тодорхой боллоо

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж дөрвөн сайдын нэрсийг тодорхой болголоо. Үүнд:Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван, Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр нарыг нэр дэвшүүлэхээр баталлаа.

Одоо нэр дэвшүүлсэн дөрвөн сайдыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх юм. ХХАА-ын сайдаар нэр дэвшсэн П.Сэргэлэнгийн хувьд Монголын Морин Спорт Уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хашдаг аж. Харин Эрүүл Мэндийн сайдад нэр дэвшсэн А.Цогцэцэгийн хувьд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргаар ажилладаг байна.

Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Т.Энхтайван нь тус салбарын дэд сайдын албыг хашиж байсан нэгэн юм. Нийслэлийн Засаг даргаар өмнө нь ажиллаж байсан Г.Мөнхбаяр Барилга, Хот Байгуулалтын сайдад нэр дэвшиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *