Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай хүү нохойд хазуулсны улмаас амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух дөрвөн настай хүү нохойд хазуулсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хүүг ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн “Дундад Ази” үүлдрийн нохой хазаж, хүнд гэмтээсэн байна. Хэрэг энэ өчигдөр гарсан бөгөөд хүүгийн хүзүү, мөр, гэдэс, гуяны хэсгийг хазаж, гэмтээжээ.

Хэрэг гарсан даруйд хүүг Яаралтай түргэн тусламжийнхан ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээнй тасагт хүргэн эмчилгээ хийлгэж байсан ч шархаа даалгүй амиа алджээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *