Categories
мэдээ спорт

Дөрвөн боксчин медалийн болзол хангаад байна

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Манай дөрвөн боксчин өчигдөр медалийн төлөөх тулаанаа хийж, ялалт байгуулжээ. Тэмцээний 60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаанд МУГТ, Д.Отгондалай Казахстаны А.Курметовыг, 48 кг-д Г.Ган-Эрдэнэ Хятадын Хи Жун Жуныг, 64 кг-д Б.Чинзориг Индонезийн Сарохатуа Лумбантобингыг, 69 кг-д Б.Түвшинбат Энэтхэгийн боксчин Манож Кумартай тоглож тус тус өрсөлдөгчөө ялжээ. Ийнхүү манай дөрвөн боксчин хагас шигшээд шалгаран үлдэж, хүрэл медалийн болзол хангаж, Хамбургт болох ДАШТ-ий эрхтэй болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *