Categories
мэдээ нийгэм

Дүнжингаравын төмөр замын гарамд засвар хийж, зам хаана

Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэлх төмөр замын гармын их засварыг хийхээр болжээ.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, төмөр замын 407 км, Дүнжингаравын төмөр замын гармын их засварын ажлыг 2021 оны тавдугаар сарын 21-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 08:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хааж гүйцэтгэнэ.

Та бүхэн доорх зургийн дагуу хөдөлгөөнд оролцох боломжтой.

Хөдөлгөөний эрчим багатай цаг үеийг тааруулж дээрх ажлыг зохион байгуулж байгаа тул та бүхэн явах чиглэлээ урьдчилан зөв тооцоолох, хурдаа зөв тохируулах, ялангуяа албан бус замаар явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *