Categories
мэдээ спорт

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлжээ

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан шинийн 10-нд Цагаан хөтөлд болсон. Уралдааныг зохион байгуулах комиссынхон эрлийз, монгол морьдыг тусад нь уралдуулна хэмээн нарийвчилсан журам гаргаад байв. Ингэхдээ эрлийз, монгол морьдыг үүлдэрлэг байдлаар нь ялгахаар болсон. Бас комиссыг хараат бус байлгах гэж, бүрэн эрхийг нь баталгаажуулахын тулд уралдааны дараа ямар нэгэн морь хасахгүй гэж журамлаад байв. Гэтэл “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан тухай гомдол олон уяачаас ирж байгаа ажээ. Иймд ММСУХ-ны зүгээс уяачдаас ирсэн гомдлыг судалж үзээд азарга, соёолонд түрүүлж, айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс эрлийз, монголын үүлдэрлэг байдлаар нь ялгах комиссынхон дахин нягталж, албан ёсны цувааг гаргахаар болжээ. Сураг дуулахад азарганд түрүүлсэн Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн зээрд азарга хасагдаж байгаа бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *