Замын цагдаагийн газраас Гурвалжингийн гүүрнээс ТЭЦ-3 явах чиглэлд байршилтай Дунд голын доод гүүрийн засварын ажил 80 хувьд хүрч хөдөлгөөнийг нээсэн. хэмээн мэдээллээ. 1975 онд анх баригдсан энэ гүүрийн баруун талд 2013 онд шинэ гүүр барьж байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн юм. Хуучин гүүрийг засварлаж 7 сарын 10-нд бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэй “ЗМЗ” ХХК ажиллаж байна. Гүүрийн тулах хэсгүүдийг өргөж засах, диафрагмм шинээр нэмж хийх, завсарын бетон, тэгшилгээний бетон, компенсатор, явган хүний зам, дугуй цохигч, гүүрийн хайс, хучилт зэрэг ажлуудыг хийсэн байна.