Categories
мэдээ нийгэм

“Дугуйн өдөр” арга хэмжээ болж байна

Өнөөдөр “Дугуйн өдөр” бүх нийтийн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн Биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр, “Дугуйн өдөр” дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдад зориулсан олон уралдаан болно.

Дугуйн парад: 09:30-10:30 цагийн хооронд болно. Батлагдсан маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас-Их тэнгэрийн ам-Маршалын гүүр-Скай резорт гэсэн чиглэлд зохион байгуулж байна. Дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх эрэгтэй, эмэгтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, 13-аас доош насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *