Categories
мэдээ улс-төр

Дотоодын цэргийн тухай хуулийг чуулганаар хэлэлцүүлнэ

Хууль зүйн байнгын хороо зурган илэрцүүдУИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулах асуудлыг тусгасан.

Өөрөөр хэлбэл, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбраагүй байдлыг таслан зогсоох, дотоодын үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулах ажиллагааг дотоодын цэрэг хариуцахаар хуульчилсан.

Дотоодын цэргийг анх 1922 онд байгуулж, 2014 онд татан буулгасан байдаг. Тухайн үед тус албыг татан буулгаж, бие бүрэлдэхүүнийг цагдаагийн байгууллагад хавсаргасан. Одоогийн хуулиар уг байгууллагыг сэргээн байгуулна гэсэн үг бөгөөд цагдаагийн байгууллагад шилжиж очсон ажилтнуудаар дотоодын цэргийн боловсон хүчнийг бүрдүүлэх юм.

Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *