Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч нас баржээ DNN.mn

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ сарын 16-ны өдөр 16.00 цагийн орчимд 18 настай Н гэгч нь яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилжээ. Улмаар тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өчигдөр орой нас барсан байна.

Урьдчилсан байдлаар тус цэрэг зодуулж, цохиулсан ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй гэнэ. Гэхдээ задлангийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа бүх зүйл тодорхой болох аж.

Тус цэрэг тангаргын баяраар ар гэрийнхэнтэйгээ уулзсан бөгөөд уулзалтаар ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй аж. Тэрээр элдэв хууч өвчингүй байжээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *