Categories
мэдээ нийгэм

Дорноговьд 10 гаруй худаг тохижуулжээ

Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар орон нутгийн Хөгжлийн сангийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шинэ усан сан” төсөл хэрэгжүүлж байна. Одоогоор 11 ус түгээх цэгийн засвар тохижилтын ажлыг хийжээ. Усан сангийн байруудыг шинэчлэн засварлах, ус авах хэсэгт шороо, тоос бужигнахгүй байлгах, шавар шавхай үүсэхээс сэргийлж хатуу хучилттай болгох, эрүүл ахуй, ариун цэврийн үүднээс элдэв амьтан, муур, нохой орохоос сэргийлж тодорхой боломжит зайнд хашаажуулах, явган хүний хаалга, явган зам тавих ажлуудыг төслийн хүрээнд хийсэн байна. Ирэх жилээс эхлэн усан сангийн хашаанд мод, зүлэг тарих зэргээр тохижилтын ажил хийх аж. Чойбалсан хотын хэмжээнд 30 гаруй худаг байдгаас эхний ээлжинд 11 худгийг шинэчилсэн бол ирэх жил бусад худгийг шинэчлэх ажил үргэлжлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *