Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас баруун урд зүгт 52 километрийн зайд өчигдөр оройн 19:14:38 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 42.77 уртраг нь 108.76 байв. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг.