Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Урт хөв” гэдэг газар 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 03:23 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *