Categories
мэдээ нийгэм

​Дорноговь аймаг руу явах иргэдийг энэ сарын 5-нд бүртгэж эхэлнэ

Улаанбаатар-Дорноговь чиглэлд НЭМЭЛТ АВТОБУС үйлчилж байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллээр Дархан-Уул, Орхон аймагт “Сovid-19” халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Харин Сэлэнгэ, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт шинэ тохиолдол илэрчээ.

Дорноговь аймагт “Сovid-19” халдварын нийт 21 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн хоёр хоногт халдварын шинэ тохиолдол илрээгүй гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Батлагдсан тохиолдлуудын хувьд Айраг суманд 5, Замын-үүдэд 16 бүртгэгджээ. Халдварын шинэ голомт үүсээгүй ба ойрын хавьтлын 449 иргэнийг илрүүлж, шинжилгээнд хамруулжээ. Мөн дам хавьтлын 2005 хүнийг илрүүлэн шинжилгээ авсан байна. Тус аймагт 542 хүнд PCR шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Аймгийн хэмжээнд 13 мянга гаруй иргэнийг Covid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар иргэдийг буцаан болон хүлээн авах ажлын хэсэг байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөний эрх нь нээгдээгүй долоон аймагт Дорноговь аймаг багтжээ. Тус аймгаас иргэдийн хөдөлгөөнийг нээх асуудал энэ сарын 7-ноос эхлэх тул 5-ны өдрөөс бүртгэл эхлүүлэх саналаа аймгийн Онцгой комисс, УОК-т хүргүүлжээ. Тус аймаг руу төмөр замаар болон нийтийн тээвэр болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой юм байна. Үүнд тодорхой зохицуулалт хийхээр аймгийн Онцгой комиссоос ажиллаж байна гэдгийг мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *