Categories
мэдээ нийгэм

Дорнодын номын сан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхимтай болов

Дорнод аймгийн Төв номын санд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхимын нээлт боллоо. Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Төв номын сангийн дарга Ж.Цагаан болон холбогдох албаны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо гэж тус аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Аймгийн Засаг даргын санаачилгаар 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалал хөтөлбөр”-ийг боловсруулж, ИТХ батлуулан, хэрэгжүүлж эхэлжээ. Тус танхимыг энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгуулжээ.

Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл “Уншлагын танхимтай болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоо нэмэгдэж, тэдний танин мэдэх боломжийг дээшлүүлсэн, үр дүнтэй ажил болно” гэдгийг онцлов.

Тус аймагт 4175 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгийн 300 гаруй нь харааны бэрхшээлтэй иргэд ажээ. Уг танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан DAISY, И брайль технологи, мөн Монгол хэлний ярьдаг программ зэргийг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн танхимыг гэрээр олгодог номын сангийн хажууд байрлуулан тохижуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө шийдэж өгсөн нь онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *