Олон улсын шатрын ИХ МАСТЕР цол хүртээд буй Б.Амина болон түүний багш Ц.Энхбат нарыг Дорнод нутгийнхны төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хүндэтгэл илэрхийллээ.
Энэ жил дөнгөж 12-р ангиа төгсөж байгаа ч дэлхийн хэмжээний тамирчин болохоо харуулсан Б.Амина охин Монголоос шатрын Их мастер цол хүртсэн ес дэх тамирчин юм.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Дорнод аймгийн Шатрын холбооны тэргүүн Х.Болорчулуун болон Л.Соронзонболд, Б.Насантогтох, Б.Булган, А.Амартүвшин, Д.Ган-Очир нарын зэрэг Дорнод нутгийн залуучуудын төлөөлөл оролцож, шатрын залуу Их мастер Б.Аминагийн цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсээд 10 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ бүхий карт, дурсгалын зүйлс гардуулсан юм.