Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглолтууд үргэлжилж байна. Хожлоороо донод бүсийг тэргүүлж буй Бостон Селтикс “ТД гарден” ордондоо Мемфис гризелсийг хүлээн авч 109:98-аар хожлоо. Селтиксеес Кайри Өрвинг гайхалтай байж 25 оноо авч багаа хожилд хөтөлсөн байна. Сэлгээнээс Терри Розиер үүргээ хангалттай гүйцэтгэж 15 оноо түүжээ. Харин “баавгайнууд”-аас Ж Майхл Греен цоорч 21 оноо, 11 самбар авчээ. Багийн лидэр Марк Газол 17 оноо, найман самбар, найман оновчтой дамжуулалт өгч тэгшхэн тоглолт үзүүлсэн ч баг нь 41 дэх ялагдлаа амссан. Дорнод бүсийг Бостон Селтикс 43 хожилтойгоор тэргүүлж байна.
Энэ өдөр амжилтаараа лигийн сүүл мушгиж буй Брүүклин нетс Чигаго Буллстай тоглож 104:87-оор хожлоо. Брүүклинээс Аллан Крайб 21 оноо авчээ. Тэрээр холын зайнаас есөн удаа шидэж дөрвийг нь оновчтой болгосо. Мөн Демаре Кэролл, Яретт Аллен нар тус бүр 18 оноо авчээ. Бухнуудаас холбон тоглогч Крис Данн 23 оноо, Лаури Марканен 19 оноо авсан ч бусад нь хангалтгүй байж улирлын 40 дэх ялагдлаа хүлээжээ.
О.ДАШНЯМ