Хязаалан насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын Х.Болорчулууны зээрд хязаалан түрүүллээ. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд үрээ аман хүзүүнд хурдаллаа.
Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уугуул Ч.Дамдин-Ядамын хурдан цоохор үрээ, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор үрээ,Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.