Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт гахайн мялзан өвчин гарчээ

Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн сарын 28-нд гахай үхсэн гэх дуудлага ирсний дагуу шинжилхэд А зэрэглэлийн гахайн сонгодог мялзан гэж оношлогдсон байна. Вириусын гаралтай энэ өвчин гарсантай холбогдуулан Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар I багт хорио цээрийн дэглэм тогтоож, таван газарт хянгалтын пост гаргажээ. ХХААГ-аас уг газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийж, малтай хорооллын ойр орчмын гахай тэжээдэг өрхүүдийн гахайнуудад үзлэг хийсэн байна.

Дорнод аймгийн хэмжээнд 600 гаруй толгой гахай байдаг бөгөөд өвчин гарсан I баг “Малтай хороолол” орчимд 200 гаруй гахай байгаагаас 173 гахайнд уг өвчний сэжиг илэрсэн аж. Эдгээр гахайг устгалд оруулахаар төлөвлөжээ.

Гахайн сонгомол мялзан нь өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тоходолд толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг. Гахайн мялзан өвчин нь зөвхөн гахайнаас гахайнд халддаг. Тиймээс “гахайн мялзан” хэмээн нэрлэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өвчний вирусыг тээгч мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхийг хориглодог юм байна. Санамсаргүй байдлаар мялзан өвчний вирус тээгч гахайн махыг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд ямар нэг сөрөг нөлөөгүй гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *