Categories
мэдээ нийгэм

“Дорнын эдийн засгийн форум” ирэх сарын 2-4-ний өдрүүдэд болно

“Дорнын эдийн засгийн форум” 2021 оны есдүгээр сарын 2-4 өдрүүдэд Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн (АДХИС) нутаг дэвсгэр дээр Владивосток хотод болох гэж байна.

“Дорнын эдийн засгийн форум- 2021” нь Алс Дорнодын эдийн засгийг хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2015 оны тавдугаар сарын 19-ний өдрийн зарлигаар байгуулагдсан.

2019 онд янз бүрийн улсын 8500 гаруй оролцогчид хүрэлцэн ирсэн, түүнчлэн Монгол улс мөн оролцсон билээ. Энэхүү форумд нийт 130 их наяд гаруй төгрөгийн 270 худалдааны гэрээ байгуулжээ. “Дорнын эдийн засгийн форум” нь олон улсын хөрөнгө оруулалтын нийгэмлэгийн харилцаа холбоог бэхжүүлэх, бизнесийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, харилцан ашигтай гэрээнд гарын үсэг зурахад чиглэсэн олон улсын харилцааны нэгэн чухал платформ болжээ.
Түлш, эрчим хүчний салбарт үүсэж буй бэрхшээлүүдийг харгалзан үзэх нь Монгол улсад онцгой ач холбогдолтой юм. Ялангуяа, нүүрстөрөгчгүй эрчим хүчийг хөгжүүлэх асуудалд энэ жилийн форумын явцад онцгой анхаарал хандуулах болно.

Нэмж дурдахад, форумд COVID-19 өвчний үр дагаврыг даван туулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх, түүнчлэн эрүүл мэндийн чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг зохион байгуулах болно.
Тиймээс, “Дорнын эдийн засгийн форум-2021” нь монголын бизнесийг өргөжүүлэх, харилцан ашигтай гэрээ байгуулах, уламжлал болсон үйл хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд нэн чухал талбар болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *