Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн жилийн улсын баяр наадамд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс сэргээш- /допинг/ний шинжилгээ авч энэ хоёр бөхийг допинг хэрэглэсэн болохыг илрүүлсэн. Харин залуу начингууд уг үйлдлээ гэмтэл бэртэлтэй байсан учир эм хэрэглэсэн хэмээн тухайн үед тайлбарласан юм. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлыг өнгөрөсөн амралтын өдөр Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явуулсан байна. Хурлаар Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.