Categories
гадаад мэдээ

Дональд Трамп: ОХУ бидэнд тустай байвал заавал хориг тавих албагүй

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаатай байж, хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ. Түүнчлэн Хятадын “Нэг Хятад” бодлогоос гадна бусад бүх асуудал гэрээ хэлэлцээрийн дагуу явж байгаа гэжээ. Тэрбээр 12-р сарын эхээр АНУ-Хятадын тогтсон харилцааг эвдэж, Тайванийн ерөнхийлөгчтэй утсаар ярьсан юм. Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг “Нэг Хятад” бодлогыг сахих болсноос хойш анх удаа уламжлалыг эвдсэн Трампын тэр үйлдэлд Бээжин эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Тэрээр, “Хятадууд манипуляци хийж долларын ханшийг сулруулдаг, гэхдээ бид өөрсдийн валютын ханшийг сулруулж байна гэхийн оронд манай валютын ханш унаж байна гэж тэд хэлдэг. Гэхдээ тэд зориудаар ханшийг нь унагаж байгаа юм” хэлсэн байна. Гэхдээ Цагаан ордонд төвхнөсөн эхний өдрөө яарч тэднийг “Манипуляци хийдэг гэж зарлахгүй” гэдгээ илэрхийлжээ.

Харин ОХУ-ын асуудлаар тэрээр, “Хэрэв Москва лалын хэт даврагч бүлэглэлүүдтэй тэмцэх болон бусад асуудлаар Вашингтоныг дэмжиж ажиллавал ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг цуцлах боломжтой, хоорондоо ойлголцоод, ОХУ үнэхээр бидэнд туслалцаа үзүүлж байхад яагаад заавал хориг тавих ёстой гэж…” хэмээн Трамп хэлжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай биечлэн уулзаж, санал солилцох боломж бүрдэнэ гэдэгт итгэж буйгаа мөн илэрхийлсэн байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *