Categories
гадаад мэдээ

Дональд Трамп Азийн таван улсад айлчлал хийнэ

Image result for Дональд Трамп

Цагаан ордноос АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Азийн улс орнууд айлчлал хийнэ гэж мэдэгдэв. Айлчлал нь 11 дүгээр сарын 5-наас Япон улсаас эхлэх аж. Тэрбээр Ш.Абэтэй хэлэлцээ хийхийн сацуу Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзана.

Дараа нь буюу 11 дүгээр сарын 7-нд тэрбээр Өмнөд Солонгост айлчлан Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хэлэлцээ хийж, Үндэсний Ассамблейд нь үг хэлэх үеэрээ Умард Солонгост шахалт үзүүлэхэд нэгдэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалахаар төлөвлөжээ.

Түүний дараагийн айлчлах хот нь Бээжин ажээ. Тэрбээр 11 дүгээр сарын 8-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй яриа хэлэлцээ хийнэ.

Харин 11 дүгээр сарын 10-нд Д.Трамп Вьетнамд айлчилж, АПЕК буюу Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлэх ажээ.

Тэгвэл 11 дүгээр сарын 12-нд тэрбээр АНУ-АСЕАН-ы /Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Филиппинд очиж, тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертетэй яриа хэлэлцээ хийнэ гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *