“Залуучууд Ардчилалд Хувь Нэмрээ Оруулна” буюу “LEAD Mongolia” төсөл
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр World learning, Иргэний Боловсролын Төв ТББ, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй Leaders Advancing Democracy ( LEAD Mongolia) хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийг Иргэний Боловсролын Төв хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид зориулсан иргэний боловсролын сурах бичиг боловсруулан түгээх, “Иргэн төсөл” аргачлалыг ЕБС дээр хэрэгжүүлэх болно.
Зөвлөх ажлын зорилго: ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш нарт зориулсан “Ардчиллын үндэс” хөтөлбөрийн видео хичээлийн дохионы хэлний орчуулга хийх
ВИДЕО ХИЧЭЭЛИЙН ДОХИОНЫ ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Дохионы хэлний орчуулагч, багш мэргэжилтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Гэрээгээр гүйцэтгэх ажлыг цаг тухайд нь мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвартай
- Захиалагч байгууллагаас даалгасан хугацаанд гэрээт ажлыг дагнан хийх боломжтой
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Шалгаруулалтад орохыг хүссэн захидал
- Иргэний үнэмлэхний хуулбар, 1% зураг
- Боловсролын үнэмлэх, диплом, сертификатын хуулбар
- Өөрийн туршлагыг тодорхойлсон товч намтар / CV/
- Сүүлийн ажил олгогчийн тодорхойлолт
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид материалаа битүүмжлэн 2018 оны 12-р сарын 14-ний 16.00 цагаас өмнө ariuna.cce.mn@gmail.com хаягаар илгээнэ үү.