Categories
мэдээ нийгэм

ДОХ-ын 1 тохиолдол илэрч, нийт тохиолдол 293 боллоо

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны эхний таван сарын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулжээ. 2020 оны эхний таван сард халдварт өвчнөөр өвчлөгчид 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278-аар буурсан байна. Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 3918 (70.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 1047 (58.0%)-гоор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 606 (73.1%)-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.

Мөөгөнцрөөр өвчлөгчид 881 (2.3 дахин)-ээр,

Тэмбүүгээр өвчлөгчид 797 (32.1%)-гоор,

Трихомониазаар өвчлөгчид 366 (20.1%)-гаар,

Гонококкт халдвараар өвчлөгчид 88 (3.8 %)-аар тус тус нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны тавдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1391 болж, өмнөх сараас 222 (13.8%)-оор, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 405 болж, 36 (8.2%)-аар, цусаар дамжих халдварын тохиолдол 26 болж, 16 (38.1%)-гаар тус тус буурч, харин гэдэсний халдварт өвчин
220 болж, 79 (56.0%)-өөр нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *