Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Өргөн хэрэглээний барааны үнэ долоо хоногт 50-200 төгрөгөөр нэмэгдэж байна

Өнгөрсөн наймдугаар сараас хойш шатахууны үнэ хоёр удаагийн давтамжтай буюу литр тутамд 600 төгрөгөөр нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад такси үйлчилгээний үнэ километр тутамд 500 төгрөгөөр нэмэгдсэн бол өргөн хэрэглээний барааны үнэ мөн хоёр дахин нэмэгдээд байгаа юм.

Жишээлбэл, “Атар” талх долоо хоногийн өмнө 1200, 1300 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1400-1600 төгрөгөөр зарагдаж байгаа юм.

Тэгвэл “DNN-СУРВАЛЖЛАГА” буланд гэр хорооллын дэлгүүрүүдээр өргөн хэрэглээний барааны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэн болон үнийн өсөлт иргэдийн худалдан авалтад хэрхэн нөлөөлж буй талаар сурвалжиллаа.


“Улаанчулуут-Вокзал” чиглэлийн автобусанд сууж “Их наран”-гийн эцсийн буудал дээр буув. Иргэдийн хөл хөдөлгөөн их учир тухайн газар хэд хэдэн хүнсний дэлгүүрүүд нэг дор байрлажээ.

Дэлгүүрүүдийн худалдагчдаас бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэн болон худалдан авалт ямар байгаа талаар тодрууллаа.

No description available.

-Долоо хоног бүр бараа бүтээгдэхүүний үнэ 50-300 төгрөгөөр нэмэгдэж ирж байна-

“Тэгш Чандмань” найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч н.А “Захиалгын бараанууд долоо хоногт нэг удаа ирдэг. Сүүлийн үед бараанууд ирэх болгондоо 50-300 төгрөгөөр нэмэгдэж ирж байгаа. Цаанаасаа нэмэгдэж байгаа гэсэн ганц л үг хэлдэг. Иргэдийн худалдан авалт үнэ нэмэгдсэнтэй холбоотой эрс муудсан. Будаа, гурил, талх нарийн боов гээд ахиун хэрэглээний юмаа л авч байна. “Атар” талх гэхэд 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Гэхдээ манай дэлгүүр “Атар” талхаа үйлдвэрийн үнээр нь нэмэгдэлгүй зарж байгаа гэлээ. Мөн барааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой өдрийн орлого нь 40-50 хувиар буурсан талаар хэлж байв.

No description available.

Будаа- 1 кг нь 60 төгрөгөөр нэмэгдэж 2800-аас дээш үнээр зарагдаж байгаа бол "Атар" талх 1600, "Талх чихэр"ийн талх 2000 төгрөгөөр зарагдаж байна. Харин ахуйн хэрэглээний нойлын цаас, саван вокны үнэ мөн 200-600 төгрөгөөр нэмэгджээ.

“Энхийн булаг” найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч н.Б “Сүүлийн өдрүүдэд барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Хичээл сургууль орох гээд иргэдийн худалдан авалт харьцангуй их байсан. Сүүлийн хоёр, гурав хоногт худалдан авалт эрс багассан. Талх 1200 төгрөгөөр ирдэг байсан бол 1400 төгрөгөөр ирж байгаа. Үүн дээр нь 100, 200 төгрөг нэмж зарахаар мэдээж иргэдэд хүнд тусч байгаа. Бусад бараа бүтээгдэхүүн бол 200-500 төгрөгийн хооронд нэмэгдэж цаанаасаа ирж байна. Харин махны үнэ бол нэмэгдээгүй байна. Ястай мах 10500, цул мах 13000 төгрөгөөр зарагдаж байна гэсэн юм.

“Говь Хангай” найман нэрийн дэлгүүрийн худалдагч н.Э “ Хамгийн их үнэ нэмэгдсэн бараа бол талх нарийн боов, ургамлын тос, Солонгос тамхи бусад бараанаасаа илүү нэмэгдсэн. Жишээлбэл, “Атар” талх 1200 төгрөгөөр зардаг байсан бол одоо 1500 төгрөгөөр зарж байна. “Мишээл” талх 1900 төгрөг байсан одоо 2200 төгрөг болсон. Сүүнүүд бас 200, 300 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь бүх л бараа тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Мах бол кг нь 13000 төгрөгөөр зарагдаж байна. Юмны үнэ нэмэгдсэнд иргэд их дургүйцэж байгаа. Бараг бид нарыг өөрсдөө үнээ нэмээд байгаа юм шиг аашилдаг хүн ч байнагэв.

Хэд хэдэн дэлгүүрээр ороход бүх дэлгүүрийн бараа ижил үнээр нэмэгдсэн
байсан бөгөөд бэлэн мөнгөөр тооцоо хийх хүн өдөр ирэх тусам цөөн болж байгааг
худалдагчид нь хэлж байлаа. Мөн дэлгүүр болгон өрийн дэвтэртээ байх аж. Иргэд
өр зээл их тавьдаг. Тэтгэвэр, тэтгэмж буухыг хүлээж, цалингаас цалингийн
хооронд амь зуудаг тухай ярив. Итгэж зээл өгсөөр 3 сая төгрөгийн өр
тавиад алга болсон хүн ч бий талаар дурдав. Гэр хорооллын хүнсний дэлгүүрийн
худалдагч гэдэг бол ард иргэдийн яаж амьдарч байгааг нүдээрээ харж байдаг учир
өр зээл өгөхгүй байх аргагүй байдаг.

No description available.

Хүнсний дэлгүүрүүдийн хажууд жижиг махны мухлаг байрлах бөгөөд орж махны үнэ ямар байгаа талаар тодрууллаа.

No description available.

-Жижиг дунд аж ахуй эрхэлдэг хүмүүсээ төр засгаас харж үзэхийг хүсмээр байна-

-Ямар мах зарж байна вэ?

-Дан хонины мах зарж байна.

-Кг нь хэдээр зарагдаж байна вэ?

-Ястай мах кг нь 9500, цул мах кг нь 12000 төгрөгөөр зарагдаж байна. Дэлгүүрт зарагдаж байгаа үнээс бол хамаагүй хямд зардаг.

-Махаа хаанаас авчирч зардаг вэ?

-Махаа Эмээлтээс авчирдаг. Өдөр нэг хоёр хонины мах авчирна. Гэхдээ хоёр хонины махаа хоёр юм уу, гурван өдөрт зарж дуусгадаг.

No description available.

-Иргэдийн худалдан авалт хэр байна вэ?

Манай энд бол иргэдийн худалдан авалт их муу. Кг-аар нь мах авна гэж бараг байхгүй. Оройд нэг хоолны махаа грамлаж авдаг. Зүрх, элэг гэх мэт дайвар бүтээгдэхүүнийг махны оронд их авдаг. Элэг 1000 төгрөг, зүрх 2000 төгрөгөөр зардаг. Наадмаар мах их үнэд орсон байсан тэрнээс хойш үнэ буусан байна. Иргэдийн худалдан авалт тааруу болохоор жижиг дунд аж ахуй эрхэлж буй бид нарт их хүнд байдаг. Өвгөн бид хоёр энэ жижиг мухлагийг сарын 160 мянган төгрөгөөр түрээсэлдэг.

“Их наран”-д байрлах хэд хэдэн дэлгүүр болон махны мухлагаар орсны дараа өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн нь иргэдэд хэр нөлөөлж буй талаар тодрууллаа.

Иргэн н.У “Бензиний үнэ нэмэгдэхээр яагаад захын лангууны үнэ нэмэгдээд байгааг ойлгохгүй байна. Лангууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна шүү дээ. Түрээсээ төлөхийн тулд үнээ нэмж байна гэх юм. Сая би дэлгүүрээс сахлын хутга авлаа 500 төгрөг байсан бол одоо 1000 төгрөг болчихож. Наад захын жишээ бол ийм л байна. Бүх юмны үнэ өсөөд амьдралд хэцүү тусаж байна” гэв.

Иргэн н.Т ” Би энэ “Сансар” худалдааны төвөөс жаахан юм аваад гарч ирлээ. Юмны үнэ их нэмэгдсэн байна. Жижиг тор ганц хоёр хуурай идэх юм аваад 20 мянга боллоо. “Та-чи”-ийн энэ “Савхан” боов 2300 төгрөг байсан бол 3600 төгрөгөөр авлаа. Сардаа нэг удаа хүнсээ авчихдаг бол одоо тэгж авч чадахгүй байна. Нэг ширхэг барааг нэг литр шатахуунаар авахгүй нь ойлгомжтой биз дээ. Барааны үнийг бол сайн дураараа нэмж байна гэж харж байна” гэлээ.

Н.ЦОГЗОЛМАА

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *