Categories
мэдээ нийгэм

DNN- СУРВАЛЖИЛГА: Хувь хүний ур чадвар, энтрэпрэнершип боловсрол олгох төсөлд 3200 хүүхэд хамрагджээ DNN.mn

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Харилцан суръя-Хамтдаа бүтээе” үндэсний семинар боллоо.

Хөдөө орон нутагт амьдардаг хүүхэд, залуучуудад чанартай боловсрол, тогтвортой ажлын байр дутагддаг. Уг хэрэгцээ шаардлагад үндэслэн Хүүхдийг Ивээх Сан, Боловсрол Шинжлэх Ухааны Яамтай хамтран “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрэпрэнершип боловсрол олгох нь” төслийг Японы нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр Ховд Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 сумд хэрэгжүүлж, өсвөр үеийн 6000 хүүхэд, залуусыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээл бэлдэхээр зорьж байгаа аж.

No description available.

Төслийн зорилго нь хэрэгжилтийн явц, дунд хугацааны үр дүнг төсөл хэрэгжүүлэгч талуудын оролцоонд тулгуурлан хуваалцах, төслийн тогтвортой байдлыг хангах, үндэсний бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах боломжийг илэрхийлэх юм.

No description available.

Л.Энхамгалан (УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд): Төслийг таван аймгийн алслагдсан 25 суманд 2 жилийн хугацаанд гүйцэтгэж хэрэгжүүллээ. Уг төслийг Монгол Улсын бүх ЕБС, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүддээ эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Жил бүрийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар ажил олгогч нар дипломтой хүнийг хүсээд байна уу, чадвартай хүнийг хайж байна уу гэхэд ур чадвартай хүн гэсэн байдаг. Тиймээс хүүхдүүдэд хөдөлмөрийн зах зээл дээр өөрийнхөө ажлын байрыг бий болгох, амьдралд өөрийгөө бэлтгэх, мэдлэг чадвар төлөвшил дээр суурилсан цогц чадамжийг бид эзэмшүүлэх хэрэгтэй. 21-р зууны боловсролын гол зорилго нь мэдэхийн тулд сурах биш бүтээлчээр сэтгэж, хийж чадахын тулд сурахад оршиж байна.

No description available.

Зорилтод 25 сумдын ЕБС болон насан туршийн боловсролын төвд суралцдаг 14-25 насны 3200 гаруй хүүхдийг сургажээ.

No description available.

М.Болормаа (Сүхбаатар аймаг, Онгон сумын ЕБС-ийн гадаад хэлний багш): Төсөл ЕБС-ийн 8-12 анги буюу 14-ээс дээш насны хүүхдүүд, насан туршийн боловсролын төвийн 18-25 залуучууд гэсэн хоёр ангиллаар орон нутагт хэрэгжиж байна. Төслийн хичээл долоо хоногт 2-3 удаа, 15:00-17:00 цагийн хооронд ордог. Төсөлд хамрагдсан хүүхдүүд бие дааж манлайлах чадвар сайн, багаар оролцох оролцоо нь өндөр түвшинд хүрсэн. Мөн цагийн төлөвлөлт болоод санхүү эдийн засгийн боловсролыг сайтар эзэмшиж түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж байгаа харагдсан. Энэ нь маш том өөрчлөлт.No description available.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *