Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” олон улсын чуулга уулзалт 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Прайм инфо” ХХК хамтран зохион байгуулах энэ удаагийн олон улсын чуулга уулзалт ирэх сарын 4-5-ны өдрүүдэд болно. Эрх зүйн орчин, алт-нүүрсний өнөөгийн байдал, төслийн санхүүжилт, геологи хайгуул, газрын ховор элемент гэсэн сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд болох бөгөөд чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг, салбарын бусад албаны хүмүүс оролцох аж.