Монгол Улсад коронавирусийн
дотоодын халдвар бүртгэгдэж улс орон даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн
энэ өдрүүдэд олон айл өрх хүнсний хомсдол үүсээд байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын
Гадаад харилцааны яамны төв аппарат болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн
газрын албан хаагчид нэг өдрийн цалингаа эмзэг бүлгийн иргэдийн хүнсний
хангамжинд зориулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хандивлалаа.