Categories
гадаад мэдээ

ДЭМБ яаралтай хуралдана

Өмнөд Солонгост коронавирусын MERS халдвар гарсантай холбогдуулан ДЭМБ ирэх мягмар гаригт яаралтай хуралдахаар боллоо. БНСУ уг өвчинтэй тэмцэхээр яаралтай арга хэмжээнүүдийг авсаар байгаа боловч халдвар улам бүр газар авсаар байна. Энэ удаагийн хуралдаанаар мэргэжилтнүүд уг өвчинтэй хэрхэн тэмцэх талаар санал бодлоо солилцох юм. Өмнөд Солонгосын эрх баригчид уржигдар мэдэгдэл хийхдээ уг өвчний халдварыг зогсооход амаргүй байх болно хэмээн онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *