Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Хумхаа өвчнийг устгах боломж бүрдлээ

Африкийн ихэнх бүс нутагт хүүхдүүдэд хумхаа өвчний вакцин тарих боломж бүрджээ. ДЭМБ энэхүү боломжийг хумхаа өвчинтэй тэмцэх үйлсэд гарсан эргэлтийн цэг, түүхэн үйл явдал хэмээн нэрлэж байна.

Хумхаа бол Африкийн хүн амын өсөлтөд хамгийн сөргөөр нөлөөлдөг аймшигт өвчин билээ. Шумуул, цэцэ ялаагаар тараагддаг энэ өвчин тус тивийн нас баралтын том шалтгаан болдог. Тэгвэл энэхүү аймшигт өвчний вакциныг бүтээх 100 жилийн оролдлогод нааштай үр дүн гарч, RTS, S хэмээх вакцин бүтээгдсэн талаар зургаан жилийн өмнө анх мэдээлэл гарч байв. Гана, Кени, Малавид вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй. Түүнээс хойш вакцины чанар, түгээх боломжийг бага багаар бүрдүүлсээр энэ жилээс Сахараас Өмнөд Африк хүртэл тивийн бараг бүх бүс нутгийн орнуудад дархлаажуулалт хийх боломж бүрджээ. Нялхсыг вакцинжуулалтад хамруулснаар яваандаа энэ өвчнийг ялан дийлэх аж.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус энэ үеийг түүхэн үйл явдал гэж нэрлэжээ. “Вакцинжуулах боломж бүрдсэн нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, хумхаа өвчинтэй хийх тэмцэлд гарсан шинжлэх ухааны том ололт юм. Ингэснээр жил бүр хэдэн арван мянган хүүхдийн амь нас аврагдана” гэж тэрээр хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *