Categories
мэдээ нийгэм цаг-үе

ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр ирж, 42 хоног ажиллана

ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр Монгол Улсад ирэх тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. ДЭМБ-ын багийнхан манай улсад 42 хоногийн хугацаанд ажиллах аж.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ДЭМБ-ын зөвлөх багийнхан энд байх хугацаандаа манай эмч, сувилагчдыг сурган бэлтгэнэ. Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцана. Бид цар тахлын удирдамжийг цаг тухайд нь шинэчилдэг. ДЭМБ-аас үүнийг тогтмол шинэчилдэгтэй холбоотойгоор улсынхаа нөхцөл байдалд тохируулан өөрчлөлт хийдэг.

Дельта вирус дэлхийн 124 улсад тархсан. Бусад хувилбаруудтай харьцуулахад 40-өөс дээш хувь хурдан тархдаг. Ингэснээр улс орны эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлж байна. Тархах чадвар маш өндөр. Халдвар авсан хүн дахин дельта вирусээр өвдөх магадлалтай. Вакцины нөлөөг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *