Categories
мэдээ нийгэм

“ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулсан”


ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван оронд халдвар бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулсан. Гэхдээ хязгаарлалт хийж болж байгааг улс орнуудын жишээ харуулж байна. COVID-19-ийн тархалт дэлхийн улс орнуудад,

  1. Тохиолдол бүртгэгдээгүй
  2. Голомтлон гарах,
  3. Импортын тохиолдол бүртгэгдсэн
  4. Хүн амын дунд өргөн тархаж байгаа гэсэн дөрвөн хувилбараар гарч байна.

Манай улсад батлагдсан тохиолдлын жишээнээс харахад, тохиолдлын хавьтлыг нэг бүрчлэн тодорхойлох арга хэмжээг авч ажилллаж байна.

Халдвартай холбоотойгоор хувь хүн байгууллагыг гадуурхах, үндэслэлгүй мэдээлэл тараах, олон нийтийг төөрөгдүүлж айдаст түгшүүрт автуулахгүй байхыг ДЭМБ-аас анхааруулсаар байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү2020 оны 3 дугаар сарын 10-нд халдвар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа, үзлэг хийж байна.

Урьдчилсан байдлаар 23 хүний лабораторийн хариу гарахад коронавирус илрээгүй. Бид хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацааны дараалалтай цуглуулсан тул 98 хүний шинжилгээний хариу ар араасаа гарч байгаа юм.

2020 оны 3 дугаар сарын 10-нд ХӨСҮТ-д сэжигтэй дөрвөн тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн ажиглалтад ХӨСҮТ-д 103, Жаргалант сувилалд зургаа, Асралт мед эмнэлэгт 23 хүн байна. Нийтдээ 132 хүнийг тусгаарлалтад аваад байна. Дараагийн хүмүүсийн шинжилгээний хариуг цаг тухайд нь мэдээлнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *