Categories
мэдээ нийгэм

Дэлхийн ур чадварын тэмцээнд монгол залуус өрсөлдөнө

Дэлхийн ур чадварын байгууллага мэргэжлийн ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх тэдгээр мэргэжилтнүүдийн хэрэгцээ, ач холбогдлыг олон нийтэд танилцуулах зорилгоор анх 1946 онд Испанид байгуулагджээ. Тус газраас мэргэжилтэй ажилчдын тэмцээнийг уламжлал болон зохион байгуулсаар ирсэн аж. 43 дахь удаагийн тэмцээн нь Бразилийн Сан Паулу хотод ирэх ирэх сарын 11-16-ны өдрүүдэд болох юм. Энэ тэмцээнд манай улсын барилгын салбараас анх удаа хавтанцар наагч, өрөг угсрагч, барилгын цахилгаанчин төрлүүдэд өрсөлдөхөөр болжээ. Мэргэжлийн 28 сургуулийн 500 шахам оролцогчдыг төрөл тус бүрд 1-5 дугаар байрт шалгаруулсан билээ. Энэ жил тэдгээр оролцогчдын дунд дахин шалгаруулалт хийсний үр дүнд Бразилийг зорих оролцогчид тодорхой болжээ. Эцсийн шатны шалгаруулалтад хатанцар наагч ангилалд Дархан-Уул аймгийн энэ оны төгсөгч Б.Мөнгөншагай, Өрөг угсрагч ангилалд Политехникийн коллежийн оюутан Ж.Энхчимэг, Барилгын цахилгаанчин ангилалд П.Галбадрах нар шалгарсан юм. Эдгээр ангилалд багш нарын дунд мөн тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахад Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш З.Оюунцэцэг хавтанцар наагч мэргэжлийн шүүгч, мөн тус сургуулийн багш Д.Бадамсүрэн барилгын цахилгаанчин мэргэжлийн шүүгч,” MCS Проперти” ХХК-ийн инженер Э.Ганбаатар өрөг угсрагч мэргэжлийн шүүгч бөгөөд оролцогч багшаар шалгарсан байна. Тэмцээний оролцогчдын хувцсыг “Гоёо” брэнд ивээн тэтгэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *