Categories
мэдээ спорт

“Дэлхийн цом”-д түрүүлсэн баг 25 мянган ам.доллар хүртэнэ

Чөлөөт бөх зурган илэрцүүдЧөлөөт бөхийн эрэгтэй багуудын “Дэлхийн цом”-ын төлөөх тэмцээн хоёрдугаар сарын 16-17-нд Иран Улсын Керманшах хотноо болно.

Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг “Эко” спорт цогцолборт бэлтгэлээ хийж байгаа бөгөөд “В” хэсэгт Энэтхэг, Иран, Туркийн шигшээ багтай сугалаа таарчээ.

Харин “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүржийн баг багтсан байна.

“Дэлхийн цом”-ын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар агаад түрүүлсэн баг 25, аман хүзүүдсэн нь 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *