Categories
мэдээ спорт

“Дэлхийн цом”-д оролцох чөлөөтийн баг Иран улсыг зорив

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ 16-17-нд болох билээ. Энэхүү тэмцээнд оролцох Монголын багийнхан өнөөдөр Иран улсыг зорилоо.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох багийг 2015 оны ДАШТ-ий дүнг нь харгалзан оролцуулахаар болсон байна. Тэмцээний сугалаа хоёрдугаар сарын 06-ны өдөр болж, Монголын шигшээ баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багтай учраа таарчээ. Харин “А” хэсэгт АНУ, ОХУ, Гүрж, Азербайжаны баг багтаад байна. Манай улсын баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг, шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал ажиллах аж.

Багийн бүрэлдэхүүнд:

57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар
61 кг: МУГТ Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга
65 кг: ОУХМ Б.Батмагнай
70 кг: МУГТ Г.Мандахнаран
74 кг: ОУХМ Б.Анхбаяр
86 кг: МУГТ П.Өнөрбат
97 кг: СМ Ө.Батзул
125 кг: ОУХМ Н.Золбоо нар өрсөлдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *