Categories
мэдээ нийгэм

Дэлхийн нүүдэлчин ард түмний их наадам болно

Ирэх сар буюу есдүгээр сарын гуравнаас наймны хооронд Киргиз улсын Чоплан-Ата хотод алдарт Иссыккөл нуурын эрэгт Дэлхийн нүүдэлчин ард түмний их наадам болох гэж байна. Тус наадамд Монгол, Казахстан, Узбекстан, Туркменистан зэрэг 20 гаруй улс орон оролцох юм. Энэхүү наадамд нүүдэлчин ард түмний 26 уралдааныг зохион байгуулахаар болжээ. Үүнд:

  • Алыш буюу бүсний уралдаан
  • Аламан байге
  • Жорго салыш буюу хурдан морины уралдаан
  • Казах зурош буюу казах бөх
  • Кок бору буюу тулам булаалдах
  • Кунон чабыш буюу шүдлэн морины уралдаан
  • Кыргыз курош буюу киргизийн үндэсний бөх
  • Тогуз коргоол буюу хөлөгт тоглоом
  • Эр эниш буюу морин дээрх барилдаан зэрэг орж байна.


Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *