Categories
мэдээ нийгэм

Дэлхийн маркны үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртэв

“Сингапур-2015” дэлхийн маркны үзэсгэлэнгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцангийн туурвисан Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгтийн тухай ном нь мөнгөн медаль хүртэж Монгол маркны нэр хүндийг дэлхий дахинд өргөхөд хувь нэмрээ оруулав.

Н.Жанцан докторын энэ бүтээл нь гадаадын болон монголын нэртэй марк цуглуулагчдын цуглуулга, бүтээлд тулгуурласан бөгөөд монголын ховор, нэн ховор маркны шалгуурыг тодорхойлж, задлан шинжилгээ хийсэн анхны бүтээл боллоо.

Монгол маркны нэр хүнд дэлхий дахинд өсөж, монголын зарим ховор марк олон улсын дуудлага худалдаанд 50-100 сая төгрөгийн ханшид хүрч Монголын морин өртөөний үед хэрэглэж байсан нэн ховор захидлын дугтуй 100 мянган ам. доллараар зарагдсан үед энэхүү ном хэвлэгдэн гарч олны хүртээл болов.

Энэ номыг “Мөнхийн үсэг” компани 500 ширхэг хэвлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *